3i
9

Холболтын алдааны мэдээлэл

Интернэт ашиглахад гардаг түгээмэл алдаанууд

Мобинетийн өрхийн интернэтэд  холбогдохдоо буруу холболт үүсгэхэд гарч  болох алдаануудын талаар та бүхэнд хүргэж байна.

 
Error-691

Алдааны утга: Хэрэглэгчийн нэр, нууц үг буруу байна.

  1. Та хэрэглэгчийн нэр, нууц үгээ буруу оруулсан байвал энэхүү алдаа гарч болно.Хэрэглэгчийн нэр, нууц үгээ нягтлан шалган зөв оруулах (Анхаар!!!: Том жижиг үсэг ялгаатай байдаг)
  2. Хэн нэгэн хүн таны интернэтэд холбогдох эрхийг ашиглан интернетэд холбогдсон байж болох юм. Ийм тохиолдолд манай инженерүүдтэй холбогдон  шалгуулж хууль бус  холболтыг хаалган нууц үгээ солиулах шаардлагатай. Бусдад өөрийн холболтын мэдээллийг алдахгүй байхыг анхаарах
  3. Хэрэглэгчийн эрх тань идэвхгүй болсон байж болно. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хандалтын эрхийг тань түр хаасан  тохиолдолд эрх тань идэвхгүй болдог тул инженертэй холбогдон  хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг шалгуулах хэрэгтэй.
 
Error-769, 651

Алдааны утга: Таны компьютерийн сүлжээний карт идэвхгүй болсон байна.

Сүлжээний картаа идэвхжүүлэхийн тулд дараах зааврын дагуу тохиргоог хийнэ.

  1. Start > All Programs > Accessories > Communications > NetworkConnections
  2. Хэн нэгэн хүн таны интернэтэд холбогдох эрхийг ашиглан интернетэд холбогдсон байж болох юм. Ийм тохиолдолд манай инженерүүдтэй холбогдон  шалгуулж хууль бус  холболтыг хаалган нууц үгээ солиулах шаардлагатай. Бусдад өөрийн холболтын мэдээллийг алдахгүй байхыг анхаарах
  3. “Local Area connection” гэсэн объект дээр хулганы заагчийг байрлуулан хулганы баруун товчийг нэг даран “Enable”-г сонгох
  4. Үүний дараа та дахин холбогдоод үзээрэй.
 
Error-678, 651

Алдааны утга: Холболтын серверээс хариу ирэхгүй байна.

Өөрөөр хэлбэл таны компьютер холболтын сервер хоёрын хооронд холболт тогтохгүй байна гэсэн үг юм.

  1. Юуны түрүүнд компьютер лүү орсон сүлжээний кабелийн холболтыг хэвийн эсэхийг шалгах
  2. Цаг агаар хэт халах буюу хэт хүйтрэхэд төхөөрөмжинд нөлөөлөх тохиолдолд гарч болдог. Иймд инженертэй холбогдон шалгуулах хэрэгтэй.
  3. Асуудалд таны компьютерийн сүлжээний картны хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой байж болно. Иймд компьютерийн сүлжээ картны драйвэрийг дахин суулгаж шаардлагатай.

Холбогдохгүй хэвээр байгаа тохиолдолд та манай инженертэй холбогдон шалгуулна уу.

 
Error-720

Алдааны утга: PPPoE холболт үүсгэхэд шаардлагатай протокол дутуу буюу идэвхгүй болгосон байна.

  1. Мобинетийн PPPoE холболтыг устган , дахин шинээр үүсгэх
  2. Лан картын драйвэраа таньсан эсэхийг шалгах

Хэрхэн шалгах зааврыг манай инженерүүдээс авна уу.

 
Error-718

Алдааны утга: Холболт хугацаандаа багтаж хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дотор холболт хийгддэг бөгөөд энэ хугацаанд багтаж холбогдож чадсангүй гэсэн үг.

  1. Компьютерийг restart хийх (унтрааж асаах ) хэрэгтэй
  2. Мобинетийн PPPoe холболтыг устган, дахин шинээр үүсгэх
  3. Сүлжээний картны драйверыг дахин суулгах

Хэвийн болоогүй тохиолдолд та манай инженерүүдтэй холбогдон хэрхэн хэвийн болгох зааврыг аваарай.

Хэрвээ та асууж лавлах эсвэл ойлгомжгүй зүйл гарвал доорх утсаар холбоо барих.

Цагийн хуваарь

Ажлын өдөр:      08:00-24:00

Амралтын өдөр: 08:00-20:00

2288 /Мобикомын утаснаас төлбөргүй/

75752288, 70112288