9
3i

Асуулт хариулт

Өрхийн интернэтийн FAQ – Асуулт хариулт
 
  1. Upload болон download гэж юу вэ?

    Upload гэж хэрэглэгчийн компьютерээс өгөгдлийг (music, video, file) гадаад сүлжээгээр дамжуулан хэн нэгэн хүний компьютер лүү эсвэл ямар нэгэн website болон server лүү илгээхийг хэлнэ. Download гэж гадаад сүлжээгээр дамжуулан хэн нэгэн хүний компьютерээс эсвэл ямар нэгэн website болон server-ээс өгөгдлийг (music,video,file) хэрэглэгч өөрийн компьютерт татаж авахыг хэлнэ.

  2. Хэрхэн хэрэглэгч болох вэ?

    Манай лавлах утас болох 2222 /Мобикомын утаснаас/, 1800-2222 дугаарт залган интернэтийн үйлчилгээ авах газрынхаа хаягийг бүртгүүлж захиалга өгснөөр хэрэглэгч болох боломжтой.

  3. Хэрэглэгч болоход ямар төлбөр төлөх вэ?

    Та сонгосон багцынхаа харгалзах сарын хураамжийг төлөн хэрэглэгч болох боломжтой ба дэлгэрэнгүй мэдээллийг ҮЙЛЧИЛГЭЭ булангаас аваарай. Бүх шинэ хэрэглэгчийн суурилуулалтын хураамжийг 100% чөлөөлнө.

  4. Анх гэрээ хийхэд авсан үйлчилгээнийхээ хурд, ангиллыг хэрхэн өөрчлөх вэ?

    Хэрэглэгч хүссэн ангилалынхаа харгалзах төлбөрийг онлайнаар, банкаар,өөрт хамгийн ойр байрлах Мобикомын үйлчилгээний зааланд төлснөөр үйлчилгээний хурд, ангиллаа солих боломжтой.

  5. Хэрэглэгч нууц үгээ солих боломжтой юу?

    Хэрэглэгч нууц үгээ солих боломжтой бөгөөд гэрээг хийсэн хэрэглэгч манай үйлчилгээний ажилтанд гэрээний эх хувилбарыг авчран нууц үгээ солих хүсэлтийг гаргана.

  6. Нууц үгээ мартсан бол яах вэ?

    Манай харилцагчийн үйлчилгээний төвд гэрээ хийсэн хэрэглэгч өөрийн бичиг баримттайгаа ирж нууц үгээ лавлах боломжтой.

  7. Үйлчилгээний дуусах хугацаагаа яаж мэдэх вэ?

    Хэрэглэгчийн төлбөрийн талаарх мэдээллийг үйлчилгээний хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө манай гэрээнд бүртгүүлсэн и-мэйл хаяг болон Мобикомын гар утас руу илгээдэг.