9
3i

MobinetEasy

MobinetEasy үйлчилгээ

Мобинет компани өрхийн интернэтийн үйлчилгээний хэрэглэгчдийнхээ цаг хугацааг хэмнэх, хялбар байлгах зорилгоор MobinetEasy үйлчилгээг нэвтрүүлж байна.

MobinetEasy гэж юу вэ?

MobinetEasy гэдэг нь 24 цагийн интернэтийн үйлчилгээ юм.

Хэзээ, хэрхэн ашиглах вэ?

Мобинетийн үйлчилгээний хугацаа түр дууссан буюу INACTIVE хэрэглэгчид хүссэн цагтаа үйлчилгээнийхээ хугацааг 24 цагаар сунган ашиглах боломжтой.

Интернэтийн хурд:
  • Улаанбаатар хотод 1 Mbps хурдтай
  • Орон нутагт 256 Kbps хурдтай
Үнэ тариф:

24 цагийн турш ердөө 2400 төгрөг. /1 цагт 100 төгрөг/

Үйлчилгээний онцлог давуу тал:
Yйлчилгээний эрхийг мессежээр захиалж, худалдан авна.
Цаг хугацаа хэмнэнэ. /интернэт кафе орох шаардлагагүй/
Сар бүр төлбөр төлөхгүй зөвхөн хэрэгцээтэй үедээ ашиглана.
 

Уг үйлчилгээг Мобинетийн идэвхгүй төлөвт буй хэрэглэгч маш хялбар байдлаар Мобикомын дугаараас 591 тусгай дугаарт харгалзах хүсэлтийг илгээн худалдан аваад хэрэглэгчийн булан буюу customer.mobinet.mn хаягаар орж идэвхжүүлэн ашиглана.

Интернэт хялбар боллоо !!! MobinetEasy

Үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг татан авч сонирхож үзнэ үү.

 

Мобикомын дугаараас Username E гэж бичээд 591 тусгай дугаарт мессежээр илгээнэ үү.
Username - Мобинетийн интэрнэтэд нэвтрэн ороход ашигладаг хэрэглэгчийн нэр болно.
E - Үйлчилгээний 24 цаг ашиглах хүсэлт болно
Үйлчилгээний эрхийг баталгаажуулан, данснаас гүйлгээ хийхийг зөвшөөрч байвал YES гэсэн мессежийг 591 тусгай дугаарт илгээнэ үү.
Үйлчилгээний эрхийг амжилттай худалдан авсан тухай хариу мессеж ирэх ба худалдан авсан эрхээ ашиглахын тулд хэрэглэгчийн булан буюу customer.mobinet.mn хаягт нэвтрэн орох хэрэгтэй.

 

Та хэрэглэгчийн булан буюу customer.mobinet.mn хаягаар хандаж, өөрийн интэрнэт хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулан “Хэрэглэгчийн булан” вэб хуудас руу нэвтэрч орно.

 

Хэрэглэгчийн буланд байрлах “MobiNetEasy” цэс рүү орж худалдан авсан эрхүүдийг харах ба “ИДЭВХЖҮҮЛЭХ” товч дээр дарж, баталгаажуулснаар үйлчилгээ идэвхжинэ.

Үйлчилгээ идэвхжмэгц интернэтэд нэвтрэх боломжтой болж, үйлчилгээний цаг хасагдаж эхлэх ба нэгэнт идэвхжүүлсэн үйлчилгээг түр зогсоох, дахин эхлүүлэх боломжгүй болно.

 

  • Мобинетийн зөвхөн ИДЭВХГҮЙ төлөвт буй хэрэглэгчид ашиглах боломжтой
  • Мобинетийн интернэтийн холболттой байх шаардлагатай
  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр болох USERNAME мэддэг байх хэрэгтэй /Та USERNAME-ээ үйлчилгээний гэрээн дээрээс харах эсвэл 75752288 утаснаас лавлаж асуух боломжтой/
  • Booster үйлчилгээг давхар идэвхжүүлэн ашиглах боломжгүй
  • Тус үйлчилгээг ашиглаж байгаа үед төлбөрөө төлсөн тохиолдолд MobinetEasy үйлчилгээний хугацаа дууссаны дараа хэрэглэгч үндсэн хурдаараа ашиглана. MobinetEasy үйлчилгээний талаарх мэдээллийг 591 тусгай дугаарт EHELP гэсэн мессежийг илгээж авна уу.