3i
9

Мэдээ мэдээлэл

2-р сарын 3, 2017 Нийтэлсэн admin   Өрхийн интернэт | сэтгэгдэл

Монголд анх удаа өрхийн интернэт хурдны хязгааргүй боллоо

Өнөөдөр их хотын хүн бүр гэрээсээ дуртай киногоо үзэж, дуу хөгжим сонсож, мэдээ мэдээлэл авч, зураг, дүрс, файлаа хүссэн газар руугаа илгээж, хүлээн авч интернэтийг өдөр бүр ашиглах болжээ. Тэдэнд гацдаггүй, тасалддаггүй, өндөр хурдтай интернэт байх нь хамгийн чухал.

 

Дээрх бүх шаардлагыг хангах өрхийн интернэтийн хурдны хязгааргүй багцыг Мобинет ХХК Монголд анх удаагаа хэрэглэгчдэдээ санал болгож байна. Цоо шинээр нэвтрүүлж буй хурдны хязгааргүй багцууд нь танай өрхийн интернэтийг хамгийн боломжит дээд 100мbps хүртэлх хурдаар цахим ертөнцөөр аялуулах болно.

 

Одоогоор өрхийн хурдны хязгааргүй багцуудыг зөвхөн Улаанбаатар хотын Мобинет сүлжээ орсон газруудад ашиглах боломжтой бөгөөд таны ашиглаж буй төхөөрөмжийн хүчин чадал, ачааллаас хамааран хурд зарим үед хязгаарлагдаж болзошгүйг анхаарна уу.

 

Хэрэв та Мобинетийн өрхийн интернэтийг ашигладаг бол хурдны хязгааргүй шинэ багцуудыг сонгохыг урьж байна. Харин гэртээ интернэт тавиулахаар төлөвлөж байгаа бол Монголд анх удаа зөвхөн Мобинетийн хэрэглэгчид л авч байгаа хурдны хязгааргүй интернэтийг зөвлөж байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 2222, бусад операторын хэрэглэгчид 1800-2222-оос авна уу.