3i
9

Мэдээ мэдээлэл

9-р сарын 14, 2015 Нийтэлсэн admin   Өрхийн интернэт | сэтгэгдэл

Интернэтийн хурдаа шалгаарай

Эрхэм хэрэглэгч та цахим ертөнцтэй холбогдож буй интернэтийнхээ хурдыг шалгаарай.  

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос Интернэтийн үйлчилгээний холболт, хүртээмжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот болон орон нутагт интернэтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниудын хэрэглэгчдэд олгож буй интернэт үйлчилгээний хурд, чанарыг шалгах нэгдсэн аяныг зохион явуулж байгаа бөгөөд эрхэм та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ингэснээр, та ХХЗХ-ноос санаачлан явуулж буй хяналтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийн ашиглаж буй интернэтийн хурд болон чанарын бодит түвшинг мэдэх боломжтой юм.  

Интернэтийн хурд шалгах заавар:

Суурин компьютер ашиглан интернэтэд холбогдож байгаа бол:

  1. http://mongolia.samknows.com/ сайтад хандана уу.
  2. Вэб хуудасны дээд хэсэгт байрлах “Fixed broadband” цэс рүү орж Sign-up form товчийг даран дэлгэцэнд гарч ирсэн мэдээллийг үнэ бодитоор бөглөж зөвшөөрөх товчийг дарна уу.

WiFi, WiMax, 2G, 3G технологи ашиглан зөөврийн компьютер, таблет болон гар утаснаасаа интернэтэд холбогдож байгаа бол:

  1. http://mongolia.samknows.com/ сайтад хандана уу.
  2. Вэб хуудасны дээд хэсэгт байрлах “Mobile broadband” цэс руу орж өөрийн ашиглаж төхөөрөмжид тохирох апликейшныг татаж авна уу.

-             iPhone гар утастай хэрэглэгчид энд дарна уу

-             Андройд гар утастай хэрэглэгчид энд дарна уу

 

ХХЗХ-ны албан ёсны мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.