Хөгжлийн түүх

2001 он
Мобиком корпорацийн интернэтийн үйлчилгээний хэлтэс байгуулагдаж хэрэглэгчдэд “Dial Up”-ийн үйлчилгээг хүргэж эхлэв.

2002 он
Олон улсын ярианы Глобус карт үйлчилгээг нэвтрүүлэв.

2004 он
Wireless буюу утасгүй интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэв.

2006 он
Web2call болон Web2sms үйлчилгээг анх удаа зах зээлд нэвтрүүлэв. Энэ нь интернэтийн вэб хуудас буюу програм ашиглан дэлхийн аль ч газраас Монгол болон гадаад улс руу ярих, Мобикомын дугаар руу мессеж бичих, хүлээн авах боломжтой үйлчилгээнүүд юм.

2007 он
Монгол Улсын Засийн Газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүрт Интернэт” хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч компани болж Дархан, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад хямд үнэ тариф бүхий DSL интенэтийн үйлчилгээг хүргэв.

2009 он
Мобиком Корпораци нь 2009 оны 10-сард 100%-ийн хөрөнгө оруулалтааар Мобинет ХХК-ийг байгуулсан ба өрх гэрт зориулсан интернэтийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.

2010 он

  • Монголд анх удаа хэт өндөр хурдны GPON технологийг нэвтрүүлэв. Энэ нь 50mbps хүртэлх хурдны интернэтийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм.
  • Интернэт сүлжээнд суурилсан суурин утасны үйлчилгээ буюу Мобинетфон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн “Сумдын төвд интернэт хүргэх” төслийн гүйцэтгэгчээр ажиллаж 5 аймгийн 17 суманд олон нийтийн интернэтийн төв байгуулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

2011 он

  • Монгол Улсад анх удаа шилэн кабелийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох FTTH технологийг нэвтрүүлэв. Энэ нь дундын ямар нэг төхөөрөмж дайралгүйгээр шилэн кабелын холболтыг өрх гэрт шууд хүргэх үйлчилгээ юм.
  • Хэрэглэгч хүссэн үедээ өөрийн интернэтийн хурдаа 50mbps хүртэл өсгөх боломжтой “Booster” буюу хурдасгуур үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
  • Багануур дүүрэг, Өвөрхангай, Дорнод аймгуудад өрхийн интернэтийн үйлчилгээг хүргэж эхлэв.
  • Монголын хамгийн анхны тоон кабелийн телевиз СуперВижн ХХК-тай хамтран цоо шинэ “Тринити” гурвалсан үйлчилгээг өрхийн хэрэглэгчдэд хүргэж эхлэв.