iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Хамрах хүрээ

Мобинет ХХК нь Монгол улсад хамгийн өргөн сүлжээг хамарсан ISP компани юм. Өдгөө Монгол орон даяар 21 аймгийн 360 орчим суманд сүлжээгээ хүргээд байна.

Интернэтийн гадаад гарц

Хэрэглэгчийн үйлчилгээний найдвартай байдлыг хангахад интернэтийн нөөц гарц чухал үүрэгтэй. Ингэснээр аль нэг гарц түр хугацаанд тасарсан тохиолдолд нөгөө гарц руу хэрэглэгчдээ шилжүүлж үйлчилгээг хэвийн үзүүлэх нөхцөл бүрддэг.

Мобиком нь Улаанбаатар хотоос Хятад улсын хил хүртэлх шилэн кабелийн дэд бүтэц дээрээ тулгуурлан China Telecom-ийн Хонг Конг порт, Европ порт болон KDDI-ийн Америк портууд руу холбогдон интернэт урсгал авдаг. Хятад улсын хил хүртэлх шилэн кабелийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын тулд нөөц холболтыг үүсгэсэн. Мөн гадаад гарцууд дээр MultiHoming BGP-ийн тохиргоог ашигласнаар траффик автоматаар хэвийн ажиллаж буй бусад гарцууд руу шилжин интернэтийн гадаад урсгалын хувьд тасалдал үүсгэхгүйгээр зохицуулагдсан байдаг. Мөн системийн төхөөрөмжүүд, тэжээл болон интерфейс, модулиуд нөөцөөр ажилладаг.