iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Асуулт хариулт

1. Хэрхэн хэрэглэгч болох вэ?
Та манай үйлчилгээний 2288 /Мобикомын утаснаас/, 75752288 лавлах утас, info@mobinet.mn и-мэйл хаягуудад хандан бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
2. Мобинет ХХК-ийг сонгох шалтгаан юу вэ?
Мобинет ХХК нь байгууллагын хэрэглэгчийн зах зээл дээр 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол орон даяар 360 гаруй сум суурин газарт сүлжээгээ хүргэсэн. Интернэтэд хандах давхар гарцтай, сүлжээний дэд бүтэц найдвартай хийгдсэнээрээ давуутай. Хэрэглэгчийн сүлжээг 24 цагийн турш хянах, тусламж зөвлөгөө өгөх, дуудлагаар үйлчлэх Техникийн тусламж үйлчилгээний төв, хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч бүх түвшинд хамтрах Харилцагч хариуцсан менежер ажилладаг.
3. Интернэтийн хурдыг хэрхэн хэмжих вэ?
Интернэтийн хурдыг bit-ээр хэмжинэ. 64Kb (Kilo bit), 128Kb (Kilo bit), 1Mb (Mega bit) г.м
Internet Explorer-оор ямар нэгэн сайтаас файл татаж авах (Download) хурд нь KB (Kilo Byte) –аар хэмжигддэг. 71.2KB/Sec гэвэл 1 секундэд татаж авч буй өгөгдлийн хэмжээ 71.2KB (Kilo Byte) байна гэсэн үг юм.
4. Хурд буюу Bandwidth гэж юу вэ?
Интернэтийн хурд гэдэг нь өгөгдлийг дамжуулж чадах зурвасын өргөнийг хэлэх бөгөөд интернэтийн хурдыг нэг секундэд дамжих bit мэдээллээр хэмждэг. ISP (интернэт үйлчилгээ үзүүлэгч) компанийн гарцын router (гадаад улсуудруу замчлах төхөөрөмж) дээр тухайн real IP хаяганд харгалзах хэрэглэгчийн хурдыг тохируулж өгснөөр хэрэглэгчийн интернэтэд хандах хурд тодорхойлогддог. Мобинет нь Монгол улсын бүх IPS-г холбосон mix сүлжээнд холбогддог учир Монгол улсад байрлах бүх сайт, серверруу хандахад хурдны хязгаарлалт байхгүй.
5. Интернэтийн хурдыг сонгохдоо юуг анхаарах вэ?
Хэрэглэгч өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ашиглах компьютерын тоо, интернэт хэрэглээний түвшин, байнгын хэрэглэдэг програм хангамж зэрэг зайлшгүй чухал үзүүлэлтүүдийг харгалзан үзэж интернэтийн үйлчилгээний багц болон хурдаа сонгох нь зүйтэй.
6. IP хаяг гэж юу вэ?
Интернэтэд холбогдох real IP гэдэг нь гадаад гарцуудруу холбогдоход ашигдагддаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний хаяг юм. Мобиком LL хэрэглэгчдэдээ 8 IP хаяг үнэгүй өгдөг.
7. Мобинетийн SMTP server болон DNS хаяг юу вэ?
SMTP server: smtp.mobinet.mn (Та Outlook программ ашигладаг бол mail account-н Outgoing server дээр энэхүү хаягийг бичнэ)

SMTP server address: 202.131.224.27
Primary DNS: 202.131.224.2
Secondary DNS: 202.131.232.4
8. Өндөр хурдны интернэт болон VPN үйлчилгээг хаана ашиглах боломжтой вэ?
Байгууллагууд Монгол улсын аль ч хэсэгт ашиглах боломжтой. Байрлалаас нь хамааран Шилэн кабель, Радио модемын холболт, VSAT сансрын холболтоор холбох боломжтой.
9. Манайд шилэн кабелийн холболтоор үйлчилгээ хүргэх боломжтой юу?
Бид Интернэт, Салбар хоорондын онлайн сүлжээний үйлчилгээг Улаанбаатар хот, Аймгийн төвийн ихэнх хэсэгт шилэн кабелийн холболтоор үзүүлж байна. Бусад аймгийн төв, сумдад өндөр чадалтай радио модемийн холболтоор, сүлжээ хүрээгүй алслагдмал сум суурин газруудад сансрын модемийн VSAT холболтоор үйлчилгээ хүргэдэг.

Юуны өмнө та манай 2288, 75752288 лавлах утсууд эсвэл Харилцагч хариуцсан менежерүүдэд хандан үйлчилгээний хүсэлтээ өгнө үү. Бид таны хүсэлтийг судлаад эргээд хариу мэдэгдэх болно.
10. VPN үйлчилгээний гол давуу тал нь юу вэ?
Хоёр ба түүнээс дээш тооны салбартай байгууллага салбар хоорондоо мэдээллээ цаг алдалгүй, шуурхай дамжуулах, боломжийг энэхүү үйлчилгээ олгодог юм. Бид IPSEC олон улсын түвшний хамгийн нууцлал өндөртэй протокол бүхий найдвартай сүлжээг ашигладаг ба манай үйлчилгээний хамгийн гол давуу тал нь мэдээллийн нууцлалыг хангах явдал юм.
11. Дотоод сүлжээг хэрхэн зохион байгуулах вэ?
Дотоод сүлжээг зохион байгуулахдаа компьютер, IP утас, IP принтер гэх мэт сүлжээнд холбогдох төхөөрөмжийн тоотой харьцуулан дотоод сүлжээний 4, 6, 8, 16 болон 24 порттой switch –ийг сонгоно. Сүлжээний байнгын найдвартай ажиллагааг хангахын тулд сүлжээний каблийг 10 метрээс илүүгүй урттай, эмх цэгцтэй татаж кабель далдлагч суурилуулан гадны нөлөөллөөс гэмтэхээс сэргийлэх шаардлагатай. Мөн каблиудын дугаарлалт, сүлжээний топологи зураг, төхөөрөмжүүдийн IP хаяглалтын жагсаалт гэх мэт шаардлагатай тэмдэглэгээнүүдийг хийх нь зүйтэй.
12. Байгууллагын компьютерүүдийн хурд ялгаатай байж болох уу?
Тухайн компьютерүүд нь нэг дотоод сүлжээнд холбогдсон байх тохиолдолд Firewall (сүлжээний хамгаалалтын систем) эсвэл толгой компьютер дээр ажилтан тус бүрийг ямар хурдаар интернэтэд холбогдохыг зааж өгөх боломжтой.

Харин дотоод сүлжээний switch дээр хурдны хязгаарыг тавьсан тохиолдолд нийт bandwith-ийг бүх хэрэглэгч хувааж хэрэглэнэ. Энэ нь 1 компьютерээс их хэмжээтэй upload эсвэл download хийсэн тохиолдолд бусаддаа нөлөөлөн хурдыг удаашруулж болдог.
13. Хэрэглэгч интернэтийн хэрэглээгээ хянах боломжтой юу?
Манай хэрэглэгч нь MRTG программын тусламжтай хэрэглээгээ хянах боломжтой. Хэрэглэгч болгонд mrtg эрх өгөгдөх ба http://mrtg.mobinet.mn хаягаар хандан өөрийн эрхээр нэвтэрч хэрэглээгээ 5 минутын нарийвчлалтай харах боломжтой. MRTG програм дээр тухайн хэрэглэгчид харгалзах портоор дамжиж байгаа мэдээллийн хэмжээг графикаар үзүүлдэг.
14. Вэбээр жишээ нь speedtest.net гэх зэрэг сайтаар хурдаа хэмжихээр их удаан хэмжигдсэн хэрнээ танайхаас хэвийн байна гээд байх юм.
Гадаад сайтууд нь Gigabit-н өндөр хурдны интернэт холболтын хурд шалгахад тохиромжтой байдаг болохоор хэрэглэгч руу нэг секундэд маш их хэмжээтэй мэдээлэл дамжуулснаас бага зурвасын өргөнтэй интернэтийн хувьд бага үзүүлэлт гардаг. Монголд Megabit–р хэмжигддэг интернэт ашиглагддаг. Мөн ихэнх интернэт хөтөч (Internet explorer, Mozilla г.м) нь өгөдөл татахдаа нэг connection буюу суваг ашигладаг тул таны интернэтийн хурдыг бүрэн хэмжээнд ачааллуулж шалгаж чадахгүй байх магадлалтай. Тиймээс download accelerator, torrent төрлийн програм ашиглан олон сувгаар татах, FTP (File Transfer Protocol) ашиглан өгөгдөл татаж интернэтийн хурдыг бүрэн ашиглах боломжтой. Ихэнх вэб сайт, файл серверүүд нэг хэрэглэгчээс татах хурдыг хязгаарласан байдаг тул таны интернэт хурдыг бүрэн ашиглах боломж олгодоггүй. Хэрвээ та файл татаж бодит хурдны тест хийхийг хүсвэл www.microsoft.com –ийг ашиглан хурдаа шалгаж үзэхийг зөвлөж байна.
15. Download хийхэд бага хэмжээгээр татаад байгаа боловч mrtg traffic-аа шалгахад мэдээлэл илүү дамжаад байх юм.
MRTG traffic нь тухайн хэрэглэгч руу холбогдож байгаа ерөнхий үзүүрээр дамжиж буй мэдээллийг хэмждэг учир танай дотоод сүлжээнд холбогдсон бүх компьютеруудын гадагшаа дамжуулж байгаа болон хүлээн авч мэдээллийг нэгтгэсэн байдлаар гаргадаг. Тиймээс та хурдаа хэмжих бол Мобинетээс ирж буй холболтоос шууд компьютер залган шалгаарай.
16. Ямар тохиолдолд өөрөө ямар ч комманд өгөөгүй байхад upload болон download их хэмжээгээр хийгддэг вэ?
Компьютерийн вирус эсвэл интернэтээс өгөгдөл авч, илгээж ажилладаг програм хангамжууд нь тохиргооноос хамааран танд мэдэгдэхгүй интернэт хэрэглээг хийж байдаг. Жишээ нь Windows үйлдлийн систем болон Вирусээс хамгаалах програм хангамжууд нь байнгын интернэтэд холбогдон хамгийн сүүлийн үеийн хамгаалалтыг өөртөө татаж авч тохируулж байдаг. Энэ нь таны интернэтийн хурдаас тодорхой хэмжээг эзлэж өгөгдөл дамжуулж байдаг.
17. Байгууллагын үйлчилгээний хэрэглэгч хөнгөлөлт урамшуулал эдлэх үү?
Интернэт /Leased line/, Салбар хоорондын онлайн сүлжээ /VPN/ үйлчилгээний хэрэглэгчид Дата центрийн үйлчилгээ /Вэб болон мэйл байршуулах, домайн нэр/-г үнэ төлбөргүй ашиглах, Майкрософтын лицензтэй програм хангамжуудыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг.
18. Хэрэглэгч болоход ямар төлбөр төлөх вэ?
Та сар бүр өөрийн үйлчилгээнд харгалзах сарын суурь хураамжийг төлөн хэрэглэгч болох ба анх үйлчилгээ авах үед суурилуулалт болон шаардлагатай тоног төхөөрөмжийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлнө.
19. Хэрэглэгч төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө сар бүрийн 20-ны дотор дансаар, эсвэл Чингис зочид буудлын хойно байрлах Сөүл бизнес төвийн 3 давхрын Мобикомын үйлчилгээний зааланд хандан бэлнээр төлөх боломжтой.
20. Хэрэглэгч тоног төхөөрөмжөө зөвхөн танайхаас худалдан авах уу?
Хэрэглэгч шаардлагатай тоног төхөөрөмжийг манайхаас худалдан авах эсвэл шаардлага хангахуйц төхөөрөмжийг өөр газраас худалдан авч ашиглах бүрэн боломжтой.
21. Төхөөрөмжүүд байнга гацаад доголдолтой ажлаад байх юм.
Тэжээлийн тогтвортой биш нөхцөлд төхөөрөмжийн үйл ажиллагаа доголдож гацах хэвийн биш ажиллах асуудал үүсдэг. Дотоод сүлжээг зориулалтын хамгаалалтын хайрцаг ашиглалгүй ил задгай суурилуулж зохион байгуулснаас холболтууд салах кабель гэмтэх тэжээлийн залгуур масслах зэргээс сүлжээ тасрах болон тасалдал үүсдэг. Иймд та AVR-тай UPS (тог тогтворжуулагчтай тог баригч) ашиглах болон дотоод сүлжээг зохион байгуулахдаа хамгаалалтын хайрцаг ашиглах мөн найдвартай тэжээлийн үүсгүүрээс холбох нь таны сүлжээний үйл ажиллагааны найдвартай ажиллагаанд хэрэгтэй байх болно.
22. Борлуулалтын дараах үйлчилгээг хэн үзүүлэх вэ?
Техниктэй холбоотой тусламж зөвлөгөө, үйлчилгээг 08:00-22:00 цагийн хооронд 2288, 75752288 утсуудад хандана.
Үйлчилгээний гэрээ, үнэ тариф, бусад бүхий л лавлагаа, мэдээллийг accountmanagers@mobicom.mn мэйл хаягаар Харилцагч хариуцсан менежерт хандан авах боломжтой. Бид танд хүрч, тантай хамтарч ажиллахдаа үргэлж бэлэн, үргэлж таатай байх болно.