iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Майкрософтын лицензтэй програм хангамж

Майкрософт корпорацийн албан ёсны түнш болох Мобинет ХХК нь хувь хүн, албан байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон, албан ёсны лицензтэй програм хангамжийг нийлүүлэх, лицензтэй програм хангамжийн хэрэглээг дэмжих зорилготой.

Лицензтэй програм ашигласны давуу талууд:

  1. Програмын гүйцэтгэл сайжруулна.
  2. Програмын бүх боломжийг (лицензгүй програм дээр зарим features’ ажилладаггүй) ашиглах боломжтой.
  3. Програм хангамж нь алдаагүй, бүрэн найдвартай ажиллагаатай.
  4. Тухайн програм хангамж дээр гарсан аливаа шинэчлэлт, сайжруулалтыг (updates) хамгийн түрүүнд ашиглах боломж бүрдэнэ.

Майкрософтын програм хангамжийн лицензийн төрлүүд:

  1. FPP (full packaged product): Энэ нь Майкрасофтын бүх төрлийн програм хангамжийн битүүмжлэгдсэн хайрцаг бүхий биет хэлбэр юм. Үүнийг хэдэн ч компьютер дээр ээлжлэн суурилуулж хэрэглэх боломжтой байдгаараа давуутай.
  2. OEI (original equipment installer): Энэ хэлбэрийн Үйлдлийн системийг шинэ компьютерт авч ашиглахад илүү тохиромжтой. 1 OEI лицензийг зөвхөн 1 компьютерт суулгах ба FPP хэлбэртэй харьцуулахад өөр компьютер дээр суурилуулах боломжгүй байдгаараа ялгаатай.
  3. OLP (open license product): Энэ нь 5-аас дээш тооны компьютертэй дунд болон том хэмжээний ААН байгууллагууд ашиглахад хамгийн тохиромжтой, хялбар лицензийн хэлбэр юм. FPP хэлбэрийг бодвол хямд учраас байгууллагын хувьд зардлаа хэмнэх давуу талтай.

Үйлчилгээний давуу талууд:

  • Майкрософтын сертификаттай инженерийн баг
  • Харилцагч хариуцсан менежерийн халамж
  • Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний төв
  • Мэргэжлийн чанартай суурилуулалт
  • Олон жилийн туршлага
  • Бүх төрлийн програм хангамжийг захиалгаар нийлүүлнэ.

Бидний нийлүүлж буй програм хангамжууд:

Windows 7 үйлдлийн систем
Office - 2010 хэрэглээний програм
Server - 2008 сервер програм