iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Мэдээ мэдээлэл

10-р сарын 21, 2013 Нийтэлсэн admin   Байгууллага | сэтгэгдэл

Байршлаас үл хамаарах бизнесийн цоо шинэ хэмнэл

Бизнесийн салбарт дотоод болон гадаад харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал түүний хадгалалт, өндөр бүтээмжийг бий болгох зэрэг нь байгууллагуудын хувьд үргэлж чухал асуудал болж байдаг.

Мобинет ХХК, Мобиком Корпораци ХХК хамтран энэ бүх асуудлыг бүрэн шийдвэрлэх шинэ төрлийн үйлчилгээнүүдийг Монголд анх удаа байгууллагын хэрэглэгчиддээ зориулан нэвтрүүллээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын бизнесийн салбарт ашиглагдах болсон хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг байгууллагын зах зээлд нэвтрүүлснээр мэдээллийн өндөр нууцлалтайгаар байршлаас үл хамааран ажилчид ажлаа хийх, интернет холболттой зөөврийн төхөөрөмж ашиглан харилцаа холбооны бүх төрлийн хэрэглээг хялбар аргаар зохицуулах гээд олон давуу талыг олгох юм.

Нөгөө талаар бизнесийн байгууллагуудад чиглэгдсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн цогц шийдэл бүхий үйлчилгээг авч хэрэгжүүлэх нь дотоод зардлыг буруулах, ажилчдын үр бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр олон нэмэлт боломжуудыг бий болгодог онцлогтой.

VIRTUAL PRIVATE SERVER

Виртуал сервер түрээслэх үйлчилгээ (VPS – Virtual Private Server) гэдэг нь та өөрт шаардлагатай серверээ хамгаалалтын иж бүрэн систем, найдвартай сүлжээ бүхий өндөр хурдны интернетэд холбогдсон серверт Виртуал байдлаар байршуулах үйлчилгээг хэлнэ. Өөрөөр хэлбэл та өндөр зардалтайгаар серверийн төхөөрөмж худалдаж авахгүйгээр өөрийн сервертэй болох боломжтой болно.

MOBILE OFFICE

Mobile Office нь “Fixed mobile convergence” буюу гар утас болон суурин утсанд ирсэн дуудлагаа нэг дор хүлээн авах боломжтой орчин үеийн технологид суурилсан шийдэл юм. Одоогийн бидний ашиглаж байгаа уламжлалт харилцаа холбооны шийдлүүд нь байгууллагын ажилтнууд хоорондоо мэдээлэл дамжуулах солилцохын тулд хэд хэдэн төхөөрөмж, дугаарлалт, и-мэйл хаягуудыг зэрэг ашигладгаас гадна олон ажилтантай томоохон байгууллагын ажилтнууд хоорондоо холбогдохын тулд тэдгээр олон утасны дугаарыг заавал мэддэг байх гэх мэт хүндрэлүүд тулгардаг. Тэгвэл энэ бүгдийг хялбарчлан нэг дор цогцоор нь ашиглах боломжийг “Mobile Office” үйлчилгээ та бүхэнд олгох болно.

SECURE OFFICE

Secure Office үйлчилгээ нь байгууллагын хяналтгүй ашиглаж буй олон төрлийн харилцаа холбооны төхөөрөмжүүдийг нэгдсэн хамгаалалтын системд хамруулж, чухал ач холбогдол, өндөр нууцлалтай мэдээллүүдийн аюулгүй байдлыг ханган, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ тухайн байгууллагад мэдээллийн цогц хяналт хийх боломжийг олгож байгаа юм. GOOGLE OFFICE Google Office үйлчилгээ нь та болон танай байгууллагын ажилчдад байршлаас үл хамааран гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг дурын интернэт холболттой төхөөрөмжөөр хоорондоо холбогдон ажлаа хийх боломжийг олгох юм. Нөгөө талаар ажил хэргийн холбогдолтой асуудлуудыг энгийн аргаар эмх цэгцтэй зохион байгуулах ухаалаг шийдэл. Google Office үйлчилгээ нь жи-мэйл (Gmail), календарь (Google Calendar), драйв (Google Drive), вэбсайт (Google Sites) гэсэн үндсэн цэсээс бүрдэнэ.

Вэб сайт: www.mobinet.mn
И-мэйл: accountmanagers@mobicom.mn
Утас: 75752288, 2288