iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Мэдээ мэдээлэл

2-р сарын 21, 2014 Нийтэлсэн admin   Байгууллага | сэтгэгдэл

Coal Mongolia - 2014

Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобинет компани нүүрсний салбарын чуулга уулзалтын "IT SPONSOR"- оор 4 дэх жилдээ ажиллаж байна.

Coal Mongolia - 2014 үзэсгэлэнгийн энэ жилийн арга хэмжээ амжилттай явагдаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Мобинет компани 1000 гаруй зочид төлөөлөгчдийг өндөр хурдны утасгүй интернэтээр ханган интрнет үйлчилгээний булангуудыг ажиллуулахаас гадна MOBILE OFFICE үйлчилгээний олон улсын гарцыг ашиглан үнэ төлбөргүй гадаад руу ярих боломжийг бүрдүүлж өгсөнд зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун байна.

Мөн технологийн дэвшилд суурилсан шинэ үйлчилгээнүүдээ уул уурхайн салбарынхандаа танилцуулсан нь тэднээс өндөр үнэлгээг авч байна.

"MOBILE OFFICE" - Ажлын утасны дугаарт ирсэн дуудлагаа гар утсандаа хүлээн авах, байгуулагын ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэн харилцаа холбооны зардлаа бууруулах давуу талтай.

"SECURE OFFICE" - Байгууллагыг эрсдэлээс найдвартай хамгаалах Device management, Content management-ын шийдлүүдийг агуулсан шинэ үйлчилгээ.

"VPS" (Virtual Private Server) - Олон улсын стандартад нийцсэн дата төвд виртуал хэлбэрээр сервер түрээсэлснээр тог цахилгаан, байрны түрээс, ашиглалт үйлчилгээ гэх мэт үргүй зардлуудыг багасгах санхүүгийн бодит хэмнэлтийг танай байгуулагад өгнө.

Дээрх шинэ үйлчилгээнүүдээс гадна 24 цагийн тусламж үйлчилгээ бүхий өндөр хурдны интернэтийн үйлчилгээг байгууллагуудад санал болгодог бөгөөд хэрвээ та бидэнтэй холбогдохыг хүсвэл www.mobinet.mn сайтад хандахаас гадна доорх хаягаар холбоо бариарай.

 

И- мэйл: accountmanagers@mobicom.mn ; Утас: 75752288, 2288 (Мобикомын дугаараас)