iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Мэдээ мэдээлэл

3-р сарын 25, 2014 Нийтэлсэн admin   Байгууллага | сэтгэгдэл

Эдийн засгийн чуулган 2014-т 1200 төхөөрөмж бүртгэгджээ

Мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобинет компани Эдийн засгийн чуулга уулзалтын "IT SPONSOR"- оор 5 дахь жилдээ ажиллаж байна.

“Монголдоо бүтээцгээе” уриан дор төрийн ордонд болж байгаа уг арга хэмжээнд зориулан үүсгэсэн утасгүй интернэтийн сүлжээнд энхний өдөр давхардсан тоогоор 1200 орчим хэрэглэгчийн смарт утас, таблет бүртгэгджээ. Энэ нь чуулганд оролцогчид бараг 100 хувь утасгүй интернэтэд холбогдсон гэж ойлгож болох юм. Ийм төрлийн арга хэмжээ, чуулган, үзэсгэлэнгүүдэд Мобинет компани тогтмол оролцдог бөгөөд интернэтийн хэрэглээ асар өндөр болсон өнөө үед та хурал, үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа бол бидэнд хандахыг зөвлөж байна.

Мөн интернэт үйлчилгээний булангуудыг ажиллуулахаас гадна MOBILE OFFICE үйлчилгээний олон улсын гарцаар үнэ төлбөргүй гадаад руу ярих боломжийг бүрдүүлж өгсөнд зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун байна.

"MOBILE OFFICE" Шинэ үйлчилгээ нь: ажлын утасны дугаарт ирсэн дуудлагаа гар утсандаа хүлээн авах боломжийг олгох ба байгуулагын ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэн харилцаа холбооны зардлаа бууруулах давуу талтай. Мөн Мобинет нь аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан 24 цагийн тусламж үйлчилгээ бүхий өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mobinet.mn сайтаас авнуу.