iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Борлуулалтын дараах үйлчилгээ

Инженер техникийн ажилчид

Мобинет ХХК нь мэргэжлийн инженер техникийн ажилчдын багтай бөгөөд компанийн нийт ажилчдын 60 гаруй хувийг инженер, техникийн ажилтнууд эзэлдэг. Бид инженер техникийн ажилчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд байнгын анхаарч ажилладаг.

Байгууллагын хэрэглэгч бүрийг Шийдлийн инженер, Холболтын инженер гэсэн 2 инженер хариуцан ажилладаг.

  • Шийдлийн инженер тухайн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийг боловсруулах ба хэрэглэгч өөрт шаардлагатай нэмэлт үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг мэдэгдэн өөрийн байгууллагад тохирсон уян хатан шийдлийг боловсруулан авах боломжтой байдаг.

  • Холболтын инженер хэрэглэгчийн байран дахь холболтыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх, сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамж ашиглалт үйлчилгээний хэвийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

Хэрэглэгчийн үйлчилгээний төв

Мобинет ХХК нь өөрийн хэрэглэгчдээ байнгын техникийн тусламж зөвлөгөөгөөр хангах, шаардлагатай тохиолдолд дуудлагаар техникийн үйлчилгээ хүргэх, гэмтэл саатлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Хэрэглэгчийн тусламж, үйлчилгээний төвтэй.

Тус үйлчилгээний төвийн давуу талууд:

  • 24 цагийн мониторинг (хяналтын) систем ажилладаг.
  • Хэрэглэгч мэргэжлийн инженертэй холбогдон утсаар бүх төрлийн техникийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
  • Шаардлагатай тохиолдолд дуудлагын инженер хэрэглэгчийн байранд очиж үйлчилгээ үзүүлнэ.
  • Хэрэглэгч ачаалал ихтэй үед тусгай дугаарт залган холбогдож чадаагүй тохиолдолд, тусгай программын тусламжтайгаар хэрэглэгчийн дугаар руу эргэн холбогдож асуудлыг шийдвэрлэдэг.
  • Хэрэглэгч вебсайт дээрхи онлайн туслахад холбогдон шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
  • Ажлын өдрүүдэд 8:00-24:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 8:00-20:00 цаг хүртэл ажилладаг.

Харилцагч хариуцсан менежер

Харилцагч хариуцсан менежерүүд нь хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, хариу өгч, шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэн, хэрэглэгчийн гүүр болж ажилладаг.

Байгууллага бүрийг харилцагч хариуцсан тусгай менежер хариуцан ажилладаг. Та манай үйлчилгээтэй холбоотой аливаа санал хүсэлтээ эдгээр Харилцагч хариуцсан менежерээр дамжуулан бидэнд өгөх боломжтой байдаг.