iOS MNP75
MNP75 - 0 төг
2

Салбар хоорондын онлайн сүлжээ

Арилжааны банк, уул уурхайн болон салбар сүлжээ бүхий байгууллагууд (шатахуун түгээгүүрийн станц, сүлжээ дэлгүүр)-ын төвийг салбар нэгжүүдтэй нь 24 цагийн турш онлайн сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжийг Байгууллагын салбар хоорондын онлайн сүлжээ /VPN/ үйлчилгээ олгодог.

Монгол улсын бүхий л арилжааны банк, сүлжээ дэлгүүрүүд, шатахуун түгээх станцууд Мобинет ХХК-ийн үзүүлж буй энэхүү үйлчилгээг ашиглан салбар хоорондоо мэдээлэл дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай үйлчилгээ хүргэж байна.

Үйлчилгээний давуу талууд

Техникийн давуу талууд:

  • МУ-ын бүх аймаг, ихэнх сумдад сүлжээгээ хүргэсэн
  • 24 цагийн сүлжээний хяналтын системтэй
  • Нөөц холболт /редундант холболт/ үүсгэх боломжтой
  • Сүлжээний шинэчлэлт сайжруулалт байнга хийгддэг
  • Холболт, суурилуулалтын ажлын чанартай гүйцэтгэдэг

Үйлчилгээний давуу талууд:

  • Өндөр нууцлал /VPN – Tunneling, VLAN – Virtual LAN/
  • Мэргэжлийн инженерийн тусламж, зөвлөгөөгөөр хангагдана
  • Харилцагч хариуцсан менежер хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтран ажилладаг
  • Шаардлагатай тохиолдолд дуудлагын инженер очиж ажиллана
  • Веб байршуулах, домайн нэрийн үйлчилгээг үнэгүй ашиглах боломжтой
  • Үйлчилгээний чанарын баталгаа /SLА/ олгоно
Харилцагч байгууллагууд
Холболт суурилуулалт

Бид хэрэглэгчдийн байршлаас хамааран Өндөр хурдны интернэтийн үйлчилгээг 3 төрлийн холболт ашиглан хүргэж байна.

Холболтын төрлүүд:

  • Шилэн кабель буюу оптик холболт: Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 80% нь шилэн кабель буюу оптик холболтоор үйлчилгээ авч байна.
  • Радио холболт: Улаанбаатар хотын зарим хэсгүүд болон орон нутагт радио модемийн холболтыг ашиглаж байна.
  • VSAT сансрын холболт: Сүлжээний дэд бүтэц нэвтрээгүй, алслагдсан сум сууринд сансрын холбооны VSAT холболтыг ашиглан хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэдэг.
Холболтын төрөл
Үйлчилгээ ашиглах хурд
Оптик буюу шилэн кабелийн холболт 100 mbps хүртэл
Радио модемын холболт 10 mbps хүртэл
VSAT-сансрын холболт 2 mbps хүртэл

Холболт гүйцэтгэх хугацаа

  • Радио модемийн холболтыг 7 хоногийн дотор
  • Шилэн кабелийн холболтыг 45 хоногийн дотор
  • VSAT сансрын холболтыг 21 хоногийн дотор хийж гүйцэтгэдэг.
Оптик холболтын зураг
Радио холболтын зураг
VSAT холболтын зураг
Тоног төхөөрөмж

Монгол улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй аль ч албан байгууллага бидэнд хандан манай үйлчилгээг ашиглах боломжтой. Чадварлаг инженер техникийн ажилчид тухайн хэрэглэгчийн байршлаас хамааран шийдлийг гарган шилэн кабель, радио модем болон сансрын холбооны VSAT гэсэн 3 төрлийн холболтоор үйлчилгээг хүргэх болно.

Шилэн кабелийн холболт
Зориулалт
Фото зураг
  1. FDF
  2. Optic media converter
  3. Rack 6U
  4. Router
  5. UTP cable
  1. Fiber Distribution frame
    Шилэн кабелийн холболтын төгсгөлийн төхөөрөмж бөгөөд шилэн кабелийн шөрмөсийг хувиарлах, холболт хийхэд бэлэн болгох үүрэгтэй.
  2. Optic Media Converter
    Сүлжээгээр явж байгаа тоон мэдээллийг гэрлийн дохио болгон хувиргаж шилэн кабелиар дамжуулах, ирсэн дохиог буцаан тоон мэдээлэл болгон хөрвүүлдэг төхөөрөмж юм.
Радио холболт
Зориулалт
Фото зураг
  1. Radio modem
  2. Power injector
  3. Antenna
  4. Router
  5. STP cable
  6. Бусад
  1. Radio modem
    Сүлжээгээр дамжиж буй тоон мэдээллийг радио долгион болгон дамжуулах, буцаан хөрвүүлэх үүрэгтэй төхөөрөмж.
  2. Power injector
    Радио модемыг тэжээлээр хангах, дотоод сүлжээний мэдээллийг радио модем руу радио модемээс ирсэн мэдээллийг компьютер буюу дотоод сүлжээ рүү дамжуулах давхар үүрэгтэй.
  3. Antenna
    Радио модемаас ирсэн долгионыг цацах, хүлээн авсан радио долгионыг цуглуулан радио модем руу дамжуулах үүрэгтэй төхөөрөмж юм.
VSAT холболт
Зориулалт
Фото зураг
  1. Satellite modem
  2. C-Band BUC
  3. Satellite antenna
  4. C-Band LNB
  5. L-Band cable
  6. F type connector
  7. Бусад
  1. Satellite modem
    Компьютерээс өгөгдлийг хувиргаж Buck руу илгээх, LNB–ээс ирсэн өндөр давтамжийн дохиог хувиргаж компьютер болон сүлжээ рүү дамжуулах үүрэгтэй.
  2. C-Band BUC
    Модемоос ирсэн нам давтамж /950-1525 MHz/-тай дохиог 5.850-6.425GHz өндөр давтамж руу хувиргаж антенн руу дамжуулах үүрэгтэй.
  3. Satellite antenna
    C-Band хиймэл дагуулаас ирсэн дохиог хүлээн авч цуглуулан LNB рүү дамжуулах, Buck-аас ирж буй дохиог хиймэл дагуул руу цацах үүрэгтэй.
  4. C-Band LNB
    Хиймэл дагуулаас ирж буй C-Band-ын өндөр давтамж /3.4-4.2GHz/-ийг нам давтамж /950-1750 MHz/-тай дохио болгон хувиргаж модем руу дамжуулах үүрэгтэй.
Холбоо барих

Өндөр хурдны интернэтийн үйлчилгээний талаар мэдээлэл авах болон үйлчилгээ авахыг хүсвэл accountmanagers@mobicom.mn хаягаар хандана уу.