Танилцуулга

Мобиком корпораци нь 2001 оны 2 дугаар сарын 1-нд интернэтийн үйлчилгээний хэлтсийг байгуулснаар Мобинет компанийн бизнесийн гараа эхэлсэн билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж дэвшилтэт техник технологийг зах зээлд нэвтрүүлэн хэрэглэгчиддээ хурдан шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд 2009 оны 10 сард Мобиком корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар бие даасан компани болж байгуулагдав. Энэ хугацаанд бид хэрэглэгчиддээ дараах үйлчилгээнүүдийг хүргэсээр ирлээ:

  • Албан байгууллагад зориулсан Өндөр хурдны интернэт /Leased Line/
  • Байгууллагын салбар хоорондын өндөр хурдны онлайн сүлжээ /VPN/
  • Aйл өрхөд зориулсан интернэтийн үйлчилгээ
  • Олон улсын ярианы Глобус үйлчилгээ
  • Интернэт сүлжээнд суурилсан суурин утас /MobiNetPhone/
  • Интернэтийн сүлжээнд суурилсан дотуур холбоо /IP-PBX/
  • Утасгүй хөдөлгөөнт Wi-Fi
  • VDSL үйлчилгээ
  • Web2Call, Web2SMS, mail alert
  • Data center (Сервер хостинг, Вэб хостинг, Домэйн нэйм)

Өнөөдрийн байдлаар Мобинет ХХК нь Монгол улсын томоохон хот, аймаг, сумдууд болон төв суурин газруудад интернэтийн сүлжээгээ байгуулан албан байгууллагын эрхэм хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэж байна. Өрхийн интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хотын бүх дүүрэгт болон Дорнод, Өвөрхангай аймгуудын хэрэглэгчиддээ зориулан хүргэж байна.

Мобинетийн сүлжээ орсон газрууд:

Бидний давуу тал:

  • Өндөр зэрэгт мэргэшсэн боловсон хүчин
  • Өргөн сүлжээг хамарсан шилэн кабелийн сүлжээ
  • Сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи
  • 24 цагийн хэрэглэгчийн тусламж үйлчилгээний төв
  • Чанартай үйлчилгээ

Эрхэм зорилго:
Бид Монгол улсын БАХАРХАЛ болсон компани байна.

Хэтийн төлөв:
Mобинет ХХК нь 2015 он гэхэд сайн компанийн засаглалтай, олон улсад танигдсан, Монголын интернэт протоколд суурилсан үйлчилгээний тэргүүлэгч компани болно.