Мэндчилгээ

Эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Манай компани байгуулагдсан цагаас хойш эрхэм хэрэглэгчид та бүхэндээ хамгийн шилдэг технологид сууриласан интернэтийн үйлчилгээ, байгууллагын дотоод сүлжээний тоон мэдээлэл дамжуулах байнгын холболт, интернэт сүлжээнд сууриласан суурин утас, утасгүй хөдөлгөөнт Wi-Fi сүлжээ болон олон улсын ярианы үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэхээр чармайн ажиллаж байна.

Бид хамгийн сүүлийн үеийн GPON технологийг анх удаа эх орондоо нэвтрүүлж, өрхийн интернэтийн хэрэглэгчиддээ зориулан “Тринити” гурвалсан үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн өөрийн сүлжээг тасралтгүй өргөжүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт өрхийн интернэтийн үйлчилгээгээ үзүүлж эхлээд байна.

Монголын томоохон банк санхүүгийн байгууллагууд, төрийн байгууллагууд, уул уурхайн компаниудад өөрийн чанартай, найдвартай үйлчилгээгээрээ танигдсан маань бидний бахархал юм.

Бид цаашдаа өөрийн салбартаа байнга тэргүүлэн, шинийг санаачилж, дэлхийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахын зэрэгцээ Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулан ажиллах болно. Бидний үйл ажиллагааг байнга дэмжин хамтран ажилладаг Эрхэм хэрэглэгчид, харилцагч байгууллагууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.